top of page

  

     Нанүри эмнэлэг

 

 

 Нанүри эмнэлэг нь 2003 онд байгуулагдсанаас хойш

БНСУ-ын сээр нуруу, үе мөчний эмчилгээний салбарт

тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Одоо БНСУ-ын

Сеүл ба Инчонь, Сүвонд 4-н эмнэлэгтэй бөгөөд өвчтөн

тус бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг тул

үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдсээр байна.

 Тус эмнэлэг нь энэрэл хайр бүхий эрүүл мэндийн

үйлчилгээ үзүүлэхийг зорилтоо болгосон, хамгийн

дээд зэргийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг,

сээр нуруу, үе мөчний эмчилгээний стандартыг

үзүүлдэг эмнэлэг юм.

 Гэмтэл согогийн мэс засал, мэдрэлийн мэс засал,

нөхөн сэргээх эмчилгээ, мэдээ алдуулах ба өвчин

анагаах, рентген дүрс зургийн мэргэжлийн эмч нар

хоорондоо холбогдон ажилладаг эмчилгээний системтэй.

Эмч өвчтөн 1:1 харьцаатайгаар тохирсон эмчилгээ хийдэг

(шинжилгээ, зөвлөгөө, мэс засал хүртэл бүх шатанд нэг

эмч дагнадаг) байна.

Тус эмнэлэг нь сээр нурууны, үе мөчний, мэс заслын

эмчилгээ, мэс заслын бус эмчилгээ, гадаадын өвчтөнд үзүүлэх үйлчилгээ өгдөг төвүүдтэйгээр ажиллаж байна.

Сээр нурууны төв:  Сээр нурууны эмчилгээгээр мэргэшсэн эмнэлэг бөгөөд жилд 9.000-аад мэс заслыг хийдгээрээ солонгостоо эхний 5-д ордог.

Орчин үеийн MRI, MDCT, C-Arm зэрэг төрөл бүрийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр зөв нарийн шинжилгээ хийдэг. Лазер дуран, бичил дуран авиагаар сээр нурууны өвчинд мэргэжлийн мэс засал хийдэг. Мэс заслын дараа системчилэлтэйгээр нөхөн сэргээх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эмийн ба тарианы эмчилгээ, тусгай физик эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ зэрэг төрөл бүрийн мэс заслын бус эмчилгээний аргыг эхний ээлжинд хэрэгжүүлдэг.

Үе мөчний төв:  Үе мөчний дурангийн хагалгаа нь эмчээс эмчилгээний туршлага хамгийн их шаарддаг ба манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хүнд хагалгаа болох мөр, тавхайн өвчинг хүртэл дурангийн нарийн мэс заслаар эмчлэх боломжтой. Мөн үе мөчний дуран ба үе мөчийг орлодог хиймэл үений мэс заслыг хүртэл манай мэргэжлийн эмч нар бусад эмнэлгээс ялгагдахаар сайн хийхийг эрмэлздэг юм. Шалтгаан нь үл мэдэгдэх өвдөг, мөр, шагай ба бугуйны өвчинг эмчлэх тодорхой аргыг санал болгодог. 

Мэс заслын эмчилгээ: Тус төв нь дуран лазерийн дискний эмчилгээ(хэсэгчилсэн мэдээ алдуулалтаар 1-2 өдрийн дотор бүрэн эдгэрнэ), бичил дуран авиагаар диск арилгах эмчилгээ(2см орчим жижиг зүсэлт хийж бичил микроскоп ашиглаж хийдэг), мини-сээр нуруу тэгшилж тогтоох мэс засал(хамгийн жижиг зүсэлт ба орчин үеийн тогтоогч багаж ашигладаг учраас хурдан богино хугацаанд хийгддэг), нурууны суваг өргөсгөх бичил мэс засал(хүзүүний мурийсан дискийг хэсэгчилэн арилгадаг), хиймэл диск суулгах мэс засал(зохицол сайтай хиймэл диск суулгадаг учир хагалгааны дараа нуруугаа чөлөөтэй хөдөлгөж болно), сээр нурууны пластик мэс засал(сээр нуруун дотор талыг эмчилгээний зориулалттай цементээр дүүргэн хэврэг болсон нурууны ясыг бэхжүүлдэг арга, 10 минутанд хийгддэг), сээр нуруу тэгшилж тогтоох мэс засал(тэнцвэр тогтвор муу болсон сээр нурууг тэнцвэржүүлэхийн тулд хийдэг уламжлалт арга), диск дахин өвчлөхөөс сэргийлж тусгаарлалт хийх(дискний мэс заслын дараа анхаарал болгоомжгүй байх юмуу тордолгоо дутагдсаны улмаас өвчин сэдрэх эх үүсвэрийг хязгаарладаг) зэрэг хагалгааг маш үр дүнтэйгээр хийж байна.     

Мэс заслын бус эмчилгээ: Мэс заслын бус эмчилгээний төв нь ясан дахь даралтыг бууруулж мэдрэл эмчлэх арга хялбар аргаар тариа хийж өвчтэй хэсгийг шууд эмчилдэг, мэдрэлийн салаа эмчлэх бүсэлхий нурууны өвчин үүсгэгч мэдрэлийн салааг олж тариа хийж эмчилдэг, спортоор нөхөн сэргээх эмчилгээ, ЭСМА эмчилгээ биеийн гадна талаас цохилт өгөх эмчилгээ ба гар иллэгэн эмчилгээг хослуулснаар эмчилгээний үр дүнг нэмэгдүүлсэн зэрэг эмчилгээг тухайн өвчтөнд тохируулан хийж байна.

Гадаадын өвчтөнд үзүүлэх үйлчилгээ: Нанүри эмнэлгийн гадаад харилцааны баг нь гадаадад оршин суудаг юм уу солонгост аялалаар ирсэн өвчтөнд дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээг хүргэхийн тулд эмч, сувилагч англи болон монгол хэлээр харилцаж чадах зохицуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус эмнэлэг нь гадаадын өвчтөнд зориулсан One-stop эмчилгээний тогтолцоотой. Шинжилгээ, оношилгооноос эхлэн эмчилгээ, эмнэлгээс гараад эдгэрэх хүртэл богино хугацаанд багтсан хамгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. 

 Та бүхэнд нуруу нугас, үе мөчний асуудал байвал манай эмнэлэгт хандана уу.

bottom of page