top of page

Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг

 
Үндэсний хэмжээнд хамгийн их итгэмжлэгдсэн эмнэлэг

 

Өнгөрсөн зуунд Сөүл Их сургуулийн эмнэлэг эмчлүүлэгч нарынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалж, БНСУ-ын Анагаах ухааны хөгжилд тэргүүлсээр ирсэн. 1885 онд БНСУ-ын хамгийн анхны орчин үеийн Европ улсын эмнэлэг болох Жэжунвон болон Дэхан клиник, мөн Улсын Сөүл Их сургуулийн Анагаахын коллежийн харъяа эмнэлэг болж, 1978 онд тухайн үеийн Дорнын хамгийн том хэмжээний тусгай хуулийн этгээд болох Сөүл Их сургуулийн эмнэлэг болон үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүргэжээ.

 

Одоогийн байдлаар Сөүл Их сургуулийн эмнэлэг нь Төв эмнэлэг болон Хүүхдийн эмнэлэг, Бүндан дахь Сөүл Их сургуулийн эмнэлэг, Сөүл хотын Бурамэ эмнэлэг, Health care system Gangnam center гэсэн эмнэлгүүдтэй. Сөүл Их сургуулийн Төв эмнэлэг 400 профессор, 1100 гаруй эмч, 1300 сувилагч гээд нийт 4000 гаруй ажилтан ажилладаг. 

 

2006 онд Төв эмнэлэгт хорт хавдартай өвчтний мэс засал хийлгэсэн байдал: ходоод 881 өвчтөн, уушиг 323 өвчтөн, элэг 193 өвчтөн, бүдүүн гэдэс 645 өвчтөн, хөхний хорт хавдар 924 өвчтөн.

 

seouliin ih surguuliin emneleg

Сөүл Их сургуулийн эмнэлэг 2004 онд цусны даралт, судасны цохилт, биеийн халуун, өвчтний өвчний байдал, мэс засал болон эмчилгээний явц зэрэг янз бүрийн өвчтэй эмчлүүлэгчийн тэмдэглэгээг дижитал мэдээллээр хянаж, хайж болох тэргүүлэх эмчилгээний компьютер систем болох цахим анагаахын тэмдэглэгээ (EMR, Electronic Medical Record)-ний системийг хэрэгжүүлж, том эмнэлэг төдийгүй, дэлхийд ховор full digital hospital-ынхаа хувьд тэргүүлэх эмчилгээний орчинг бүрдүүлж байгаа билээ.

 

Ийнхүү тэргүүлэх эмчилгээний орчин төдийгүй, тархины үйл ажиллагааг зөв тогтоож, тархины мэс заслыг нэг шат ахиулсан MEG, хурдан, оновчтой гол цөмийг нь олох тэргүүлэх дүрс бичлэгээр оношлох төхөөрөмж болох PET-CT, өвдөхгүй тархины мэс засал хийлгэх боломжтой Gamma-knife зэрэг гаргууд эмчилгээний аргыг тулгуур болгож буй тэргүүлэх эмчилгээний тоног төхөөрөмжтэй.

 

Сөүл Их сургуулийн эмнэлгийн голлох боловсон хүчин нь их сургуулийн эмнэлгийн чадварын цөм болох эрдэм шинжилгээний бүтээлээр дамжуулан клиник аргаар үзэж судалгаа хийх чадвараар баталгааждаг.

 

Жил бүр Сөүл Их сургуулийн эмнэлгийн профессорууд SCI(Science Citation Index) зэрэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1000 гаруй бүтээлүүд нь тавигддаг. Солонгос дахь эмчилгээний байгууллагуудтай харьцуулахад илт дээгүүр байр суурьтай байгаа бөгөөд дэлхийн шилдэг эмчилгээний байгууллагуудаас дутахааргүй үнэлэгдэж байна.

bottom of page