top of page

Ёнсэй Их Сургуулийн Ганнам Сэвранс Эмнэлэг

 
дэлхийд үйлчилдэг эмнэлэг

 

Уг эмнэлэг нь орчин үеийн анагаах ухааны эмчилгээг Ёнсэй Их Сургуулийн “хайр болон үйлчлэлт” гэсэн философи дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг Сөүлийн Ганнам дүүрэгт байгуулагдсан эмнэлэг юм. Сэвранс эмнэлэг нь Солонгос иргэдэд үйлчилгээнийхээ чанараар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өөрсдийн эмчилгээний системийг дээшлүүлэх үүднээс шинжлэх ухааны судалгаа, эмч мэргэжилтнүүдийн сургалт, эмчилгээний чанар зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр амжилтанд хүрээд байна.

 

Ганнам Сэвранс эмнэлэг 1984 болон 1996 онуудад анхлан нурууны хагалгааг химийн тарианы хамт амжилттайгаар хийсэн ба хамгийн хүнд хагалгаануудын нэгт тооцогддог уушиг шилжүүлэн суулгах хагалгааг Солонгосын хэмжээнд хамгийн анх удаа амжилттайгаар хийсэн байна. Үүнээс гадна 1999 онд булчингийн өвчтэй хүнд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хамгийн анхлан амжилттай хийснээр олныг гайхшралд хүргэсэн байна.

 

Ганнам Сэвранс эмнэлэг нь PACS, 3.0T MRI, 64ch CT, болон PET гэх мэт сүүлийн үеийн олон шилдэг технологийг ашиглан өвчтнүүдийн ая тух болон шинжилгээний нарийвчлалыг дээд зэргийн хэмжээнд хийдэг.

bottom of page