top of page

Сөүл Бэг Эмнэлэг нь “Элэгний хавдарын төв”, “Зүрх судасын өвчний төв”, “Спорт эмчилгээний ба хэт таргалалтын клиник” гэх мэт тусгай мэргэшсэн төвүүдийг байгуулж улмаар үр дүн өндөртэй найрсаг эмнэлгийн систем болон ур чадвартай бие бүрэлдэхүүнийг бий болгон ажиллахын төлөө байнга хичээн зүтгэсээр байна.

 

Инжэ Их Сургуулийн Бэг эмнэлэг нь хайр болон харилцан ойлголцолоор дүүрэн байдаг. Уг эмнэлгийн ажилтнууд өвчтнүүдээ өөрийн гэр бүлийн гишүүний нэгэн адил бодон хайрлан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, дотоодын болон гадаадын үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт дулаан уур амьсгал үзүүлэхийн төлөө ажилладаг.

 

Бид өвчтнүүдэд үйлчлэхдээ “эмийн тусламжтайгаар дэлхийг аварья” гэсэн уриан дор ажилладаг ба Камбоди, Орос болон Вьетнамаас зүрх судасны өвчтэй хүүхдүүдийг урьж авчиран үнэгүй хагалгаа хийсэн. 

Инжэ Их Сургуулийн Бэг Эмнэлэг

 
Өвчтөн-төвтэй тусгай эмчилгээний систем

 

Инжэ Сургалтын Сан нь анх 1932 онд Сөүлийн Бэг эмнэлгийг Инжэ Их Сургуулийн эмнэлгийн эх үндэс болгон байгуулагдсан ажээ. Инжэ Их Сургуулийн Анагаах Ухааны Тэнхим болон Бусаны Бэг Эмнэлэг нь 1979 онд байгуулагдан, 1989 онд Санге Бэг Эмнэлэг, 1999 онд Илсан Бэг Эмнэлэг тус тус байгуулагдсан байна. Мөн түүнчлэн Хэүндэ Бэг Эмнэлэг нь 2010 онд хамгийн сүүлийн үеийн техник технологи болон хэвтэж эмчлүүлэгчийн 1004 ортойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

 

Өнгөрсөн 80 жилийн турш Инжэ Их Сургуулийн Бэг эмнэлэг нь өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүд, ажилтнуудын эелдэг харьцаа болон дээд хэмжээний техник технологи, өвчтөн-төвтэй тусгай эмнэлгийн сүлжээг байгуулж ажиллаж байна.

 

 

bottom of page