top of page

Конгүк Их Сургуулийн Эмнэлэг

 
Хүмүүсийн эрүүл мэндийг аврахын төлөө

 

Конгүк Их Сургуулийн эмнэлгийг анх Доктор Юү Суг Чан 1931 онд байгуулжээ. Доктор Юү Суг Чан өөрийн бүхий л зүрх сэтгэлийг хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд дайчилан ажилладаг байсан бөгөөд эдүгээ Конгүк Их Сургуулийн эмнэлэг нь энэ зарчмыг баримтлан ажилласаар байна.

 

2005 онд Конгүк Их Сургуулийн Эмнэлэг нь орчин үеийн эрүүл мэнд, эмнэлгийн салбарын гэнэтийн хөгжилтэй хөл нийлүүлэн өндөр чанарын дээд зэрэглэлийн эмнэлэг, эмчилгээний үйлчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Шинэ эмнэлэг нь 870 хэвтэж эмчлүүлэх ортой нийт 83000 квадрат метр талбай бүхий 13 давхар байгууламжтай байгуулагдсан.

 

Конгүк Их Сургуулийн эмнэлэг нь гайхалтай барилга байгууламжаас гадна бүрэн хэмжээний цахим эмнэлгийн систем болон эмнэлгийн багаж техникээр тоноглогдсон. Тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон ажилтнууд нь бүгдээрээ хүчээ нэгтгэн эмнэлэг, эмчилгээний дээд зэргийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна.

Тогтвортой эмнэлгийн орчин тойрон бүхий Конгүк Их Сургуулийн Эмнэлэг нь өөрийн бүх хүч чадлаа тав тухтай, чанар сайтай, үр дүн өндөртэй эмчилгээг гол зорилго болгон ажилласаар эдүгээ дэлхий даяар нэр хүндтэй, чадвараараа танигдсан эмнэлэг болж өссөн байна. Үүнээс гадна Конгүк Их Сургуулийн эмнэлэг нь үйлчүүлэгчдийнхээ санал хүсэлт, дуу хоолойг сонсон өвчтнүүдийн эрүүл мэндийг сахих үүднээс цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авдаг.

 

Конгүк Их Сургуулийн эмнэлгийн Олон улсын клиник нь 2010 онд өөрсдийн эмнэлгийн дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг гадаадад танин мэдүүлэх үүднээс нээсэн. Уг клиник нь өвчтнүүдэд шууд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй ба өвчтнүүдийг шаардлагатай эмчилгээ зөвлөгөө авахад нь холбогдох тасаг эмч мэргэжилтнүүдтэй холбож өгдөг юм.

 

Конгүк Их Сургуулийн эмнэлгийн Олон Улсын Клиникийн гол зорилго нь өөрийн эмнэлгээ дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй өвчтөн үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай, нөхөрсөг орчныг бий болгон дэлхийн шилдэг эмнэлэг болгохын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллахад оршдог юм.

제목입니다. 저를 두 번 클릭하세요.

bottom of page