top of page

АиДи (ID) Эмнэлэг

 
Азид эрүү нүүрний заслын хагалгааны мэргэжлийн анхдагч

 

АиДи эмнэлэг нь зөвхөн эрүү нүүрний ясны хагалгаа хийхээр анх үүсэн байгуулагдсан. Өндөр технологийн барилга нь уг эмнэлгийн аюулгүй байдлыг тодорхойлдог философийн илэрхийлэл юм. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал нь тус эмнэлгийн гол зорилго бөгөөд үүний тулд бактери устгагч агааран шүршүүр, өөртөө ханган нийлүүлэгч нэмэлт цахилгаан станц болон галд тэсвэртэй дотоод засал чимэглэл гэх мэт тусгай архитекторын ур шийдлийг багтаасан байгууламж юм.

 

АиДи эмнэлэгт үйлчлүүлж буй бүх үйлчлүүлэгч хагалгаанд орохын өмнө бактери устгагч агааран шүршүүрт ордог ба энэ агааран шүршүүр нь ихэнх нэгдсэн эмнэлгүүдийн хэрэглээнд хүртэл хангалттай бус байдаг байна. Нүүрний заслын хагалгаанд орж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь манай анхдагч зорилго юм.

 

АиДи эмнэлгийн өөртөө ханган нийлүүлэгч нэмэлт цахилгаан станц нь уг эмнэлгийг гэнэтийн цахилгаан хангамжийн тасралтын аюулаас ангид байлгадаг байна. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах уг нэмэлт цахилгаан станц нь өндөр үнэтэй байдаг учраас ихэнх клиникүүдэд байдаггүй байна. Эмнэлгийн бүх өрөө болон давхрууд нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн.

 

Ихэнхдээ бусад гоо сайхны эмнэлгүүдэд хагалгааны өмнөх цус, элэгний үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний бичлэг, цээжний рентген зураг авалтыг хийдэг бол АиДи эмнэлэг нь эдгээрээс илүү нарийн хагалгааны өмнөх шинжилгээнүүдийг хийдгээрээ онцлогтой.

bottom of page