top of page

СЭМ Эмэгтэйчүүдийн эмнэлэг нь эх нялхасд аюулгүй цэвэр орчинтой эмчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Үүнээс гадна, олон төрлийн сүүлийн үеийн эрүүл мэндийн цахим санг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

 

СЭМ Аньяан эмнэлэг нь СЭМ Эрүүл Мэндийн Төвийн хамгийн гол байгууламж ба өнгөрсөн 38 жилийн турш Гёнги аймгийн баруун өмнөд хэсгийн Аньяан хотын ард иргэдэд эмчилгээний тусламж үзүүлж ирсэн. Уг эмнэлэг нь орчин үеийн шилдэг технологийн багажуудаар тоноглогдсон ба өвчтнүүдийн эмчилгээний болон ая тухтай байдлаараа чанарын шаардлагыг бүрэн хангасан юм.

СЭМ Эрүүл Мэндийн Төв

 
Хөршөө хайрлах хайраар дамжуулан хамгийн шилдэг эмчилгээ

 

Хьюсан Эмнэлгийн Сан нь 1967 онд Аняаны хамгийн анхны эмнэлгийг байгуулсан ба одоогийн байдлаар “СЭМ Эрүүл Мэндийн Төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

СЭМ Эрүүл Мэндийн Төв нь “хайр” гэсэн философи дээр тулгуурлан хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Мөн СЭМ Эрүүл Мэндийн Төв нь дотоодын олон эмнэлгүүд болон гадаадын 5-н эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа ба гадаад ажилчид, дотоод оршин суугчдад үнэгүй эмчлүүлэх болон шинжлүүлэх боломжийг олгож байна.

 

СЭМ эмнэлэг нь өдрөөс өдөрт үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр одоогийн байдлаар СЭМ Аньяан Эмнэлэг, СЭМ Эмэгтэйчүүдийн Эмнэлэг болон СЭМ уламжлалт эмнэлгүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

 

bottom of page