top of page

Сэжон Эмнэлэг

 
Маргаашийн аз жаргалтай эрүүл мэндийн төлөө 

 

Сэжон эмнэлэг нь анх 1984 оноос хойш зүрх судасны эмчилгээгээр идэвхитэй ажиллан ирсэн бөгөөд эдүгээ Солонгос улсад уг чиглэлээр тэргүүлдэг эмнэлгүүдийн нэг юм. Сэжон эмнэлгийн амжилтын баталгаа нь зүрхний нарийн хагалгаа бөгөөд 99,22%-ийн амжилттайгаар хийсэн байна. Энэ үзүүлэлт нь уг эмнэлгийг зөвхөн Солонгост төдийгүй дэлхийд тэргүүлдэг эмнэлэг гэдэг баталгаа болж байна.

 

Сэжон эмнэлгийн бас нэг онцлох шинж нь уг эмнэлэг нь өөрийн эмчилгээний судалгааг шинжлэх ухааны нээлтүүд, задлан шинжилгээ гэх мэт олон төрлийн аргуудыг ашиглан ур чадвар болон эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулан ажиллаж байна.

 

Жил бүр Сэжон эмнэлэг нь “Зүрх судасны эмчилгээний хурал” зохион байгуулдаг ба энэ хурал чуулган нь өдрөөс өдөрт улам бүр тэлж мэргэжилтнүүдэд мэдлэгээ дээшлүүлэхэд нь тус нэмэр болж байна. 2010 болон 2011 онд Сэжон эмнэлэг нь “TAVI (Transcatheter Aortic Valve Implantation)” болон бусад зүрх судасны хагалгааны нарийн арга техникийг нийт 300 гаруй эмч мэргэжилтнүүдэд зааж сургасан байна.

 

Сэжон эмнэлгийн нийт эмч мэргэжилтэн, ажилтнууд нь зүрх судасны өвчнөөс ангид хүн бүр эрүүл нийгмийг байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа амлаж байна.

bottom of page