И-мэйл: ubiqe@naver.com
Солонгос дахь утас: +82-10-8672-7281
Yahoo & Skype messenger: krmedical911
Монгол дахь оффисын дугаар: 9505-4415, 9199-8109
Сөүл Үндэсний Их Сургуулийн Ганнам Төв
Таны гэр бүлд аж жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь 2003 онд Ганнам дүүрэгт дээд зэрэглэлийн үйлчилгээтэй, төвлөрсөн эрүүл мэндийн оношлогооны төвийг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эрүүл Мэндийн Ганнам Төв нэртэйгээр нээсэн.
Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүд өвчнийг анхан шатанд нарийвчлалтай шинжлэн оношлогоо гаргаж зөвлөгөө өгч байна. Мөн түүнчлэн үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчилгээг үзүүлэхээр нэг цэгийн “Fusion-PET, CT, MRI”-ийн үйлчилгээг явуулж байна.
СҮИС эмнэлэгийн сүлжээгээр төв болон бусад салбар эмнэлгүүдтэйгээ холбоотой ажилладаг учраас шинжилгээний явцад ямар нэг хэвийн бус зүйлс илрэхэд шууд эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой.
Эрүүл мэндийн шинжилгээгээр цаашид тодорхой хэмжээгээр өвчлөх магадлал бүхий хүмүүст СҮИС эмнэлгийн Эрүүл Мэндийн төвөөс тухайн өвчтний орчны болон аж амьдралын хэв маягийг өөрчлөх болон өвчний гол хүчин зүйлсийг хянах аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх системчилсэн хөтөлбөрөөр хангаж байна.
Цаашлаад эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь зарим тохиолдолд тодорхой хэмжээний өвчнүүдийг үүсэхээс сэргийлэхэд мэдэгдэхүйц хэмжээгээр тус болж байна.
seouliin ih surguuliin emneleg gangnam tuv